Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.12.09 15:45
369
CU брэнд 2025 онд эрүүл мэндийн салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

“Премиум нексус” ХК-ийн CU брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2025 онд эрүүл мэндийн салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард “Премиум нексус” ХК нь Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төрийн өмчийн эмнэлгүүдийн ариун цэврийн өрөөг шинэчлэн засварлаж, иргэд болон эрүүл мэндийн ажилтнуудад олон улсын стандартын шаардлага хангасан орчныг бүрдүүлж өгсөн юм.

2025 онд нийтдээ арван эмнэлгийн ариун цэврийн өрөөг шинэчлэн, сайжруулсан бөгөөд үүнээс онцолбол өдөрт 1500 гаруй хүн үйлчлүүлдэг Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн ариун цэврийн өрөөг 30 сая төгрөгөөр бүрэн шинэчилжээ. Ингэснээр иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авахдаа эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан, тав тухтай, цэвэр цэмцгэр ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.

Төрөх эмнэлэгт амаржихаар ирсэн ээжүүд эмнэлгийн ариун цэврийн өрөөний талаар хамгийн их гомдол гаргадаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор “Өргөө амаржих” газрын ариун цэврийн өрөө, шүршүүрийн хэсгүүдийг бүрэн шинэчилж, ашиглалтад оруулсанд төрөх тасгийн үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байгаа юм. Ариун цэврийн өрөөнд бидет суултуур, төрөхийн дараах хэрэглээнд тохирсон шүршүүр, халтирч бэртэхээс сэргийлсэн шалны материал, сайжруулсан агааржуулалтын системийг байршуулжээ.

Нийслэлчүүдэд хамгийн их тулгамддаг асуудал бол ариун цэврийн өрөө. Хэдийгээр худалдаа үйлчилгээний төвүүд ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй ч үүргээ биелүүлдэггүй.

Харин энэ соёлыг CU конвиниенс дэлгүүр 500 гаруй салбараараа дамжуулан түгээж байна.