

УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас өчигдөр болсон Оюутолгойн сонсголтой асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрээр, Оюутолгойн хянан шалгах түр хорооны анхны нээлттэй сонсгол өчигдөр болсон. Тухайн өдрийн сонсголоор Онтрэ ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ хүрээнд 100 гаруй гэрчийг дуудсан.
Дуудсан гэрчүүдийн 70 гаруй хувь нь ирсэн. Тэгэхээр ирц харьцангуй сайн байсан гэж ойлгож байгаа.
Тодорхой асуудлууд дээр нэгдсэн байр суурь гарлаа гэж харж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Онтрэ дээр хоёр тусгай зөвшөөрөл байдаг. Энэ тусгай зөвшөөрлүүд нь Оюутолгойн бүлэг ордуудад хамаардаг. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий орд мөн гэдэг дээр нэгдсэн байр сууринд хүрлээ. Хоёрт, Онтрэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний аль нэг тал биш. Тийм учраас тусгайлан авч хэлэлцэх ёстой гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн.
Оюутолгой Онтрэ-ийн хамтарсан гэрээний хүрээнд монголын тал Оюутолгойгоор дамжуулж Онтрэгийн эзэмшиж байгаа лицензийн 80 хувийн өгөөжийг авах боломж нээгдсэн байгаа гэдэгт нэгдсэн байр сууринд хүрлээ. Гэхдээ Рио Тинто-ийн тал арай өөр байр суурьтай байх шиг байна. Иргэдэд мэдээлэл өгөх нь чухал байгаа.
Шууд дамжуулалт:
