

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн барьсан бүх нийтийн амралт бямба, ням гарагт таарвал дараа долоо хоногийн ажлын өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Уянгаас тодрууллаа.
Тэрээр "Бүх нийтээр амрах хуулиар 9 баярын 16 хоногийн амралтын өдрийн тухай зохицуулдаг. Бидний өргөн барьсан хуульд зөвхөн үндэсний хэмжээний баяр наадмуудыг авч үзэж байгаа. Тухайлбал цагаан сар эсвэл наадмын амралт бямба, ням гарагт таарвал дараа долоо хоногийнх нь ажлын өдөр лүү шилжих юм. Энэ хуулийн төслийн талаар Засгийн газраас ирсэн саналыг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
