m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2025.12.09 18:16
474
Ж.Баярмаа: Хуримтлагдсан татварыг нэг удаад өршөөгөөд цаашид татварын дарамт бууруулахад толгойгоо гашилгах хэрэгтэй

АН-ын бүлгээс татварын орчин нөхцлийг сайжруулах, татварын өрөнд орсон дампуурч байгаа ААН-үүдэд татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодруулга авлаа. 

АН-ын бүлэг татварын өршөөл ярьж эхэлсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Шударгаар татвар төлж байгаа иргэдийн татвар төлөх хүсэл сонирхлыг бууруулж байна гэж Сангийн яамнаас ч мэдэгдэл гаргасан. Энэ өршөөлийг та дэмжиж байгаа юу?

-Энэ хуулийг би дэмжиж байгаа. Ковидоос хойш бүх салбар доголдож 0 заасан. ЖДҮ бараг өндийгөөгүй. Бид бизнесээ дэмжиж байж татварын бааз суурь нэмэгдэж цалин нэмнэ. Ковидоос хойш маш хүнд байдалд орсон жижиг дунд ААН-ээ бид дэмжих ёстой. 

-Өршөөл үзүүлснээр татвар төлж байгаа ААН-үүддээ шударга бус хандаж байгаа хэрэг биш үү?

- Өршөөлийн хуулийг дэлхийн улсууд маш ихээр гаргадаг. Татвараа төлж байсан шударга ААН -ийг хэрхэн урамшуулах вэ гэдэгт толгойгоо ажиллуулах ёстой. Хүнд байдалд орсон, татвараа төлж чадахгүй хэмжээнд хүртлээ тухайн ААН хүнд байдалд орж, дампуурч байгааг дэмжиж боломж олгох ёстой. Дандаа ЖДҮ эрхлэгчид шүү дээ. Том ААН-үүд татвараа төлөөд явж байгаа. Эдгээрийг бол чөлөөлж болохгүй. 

-Өмнө нь гурван удаа татварын өршөөл үзүүлж байсан. Үр дүнд татварын бааз суурь хэр нэмэгдсэн бэ?

-Татварын багц хуульд дорвитой өөрчлөлт хийх ёстой. Одоогийн ЗГ-аас өргөн барьсан хуульд дорвитой өөрчлөлт байхгүй байсан. Иймээс нэг тэрбум төгрөг хүртэлх орлоготой жижиг ААН-үүдээ татвараас бүрэн чөлөөлөх гэхчилэн дорвитой өөрчлөлт хийж байж ААН-үүд сэхэл авна. Өнөөдөр ард иргэд бизнес эрхлэх боломжгүй байна. Арга ядаж байгаа ААН-үүдэд дарамт их байна. Татварын ачаалал их байгааг ЗГ харах хэрэгтэй. Нэг удаа хөнгөлж, чөлөөлөөд татварын дарамтыг нь арилгаад үүнээс цааш татварын дарамтыг яаж бууруулах вэ гэдэгт толгойгоо гашилга. Яваандаа ААН-үүд хөл дээрээ тогтоод ирэхээр татварын хувь хэмжээг нэмэх арга хэмжээ авах хэрэгтэй. 

-Хэдэн төгрөгийн хуримтлагдсан татварын өр төлбөр өршөөлд хамрагдах тооцоо байна вэ?

-6,5 их наяд гэж яригдаж байгаа. Энэ мөнгийг үе шаттайгаар ачааг нь хөнгөлөхийн хажуугаар төсөвт дарамт багатайгаар явах нь зүйтэй. 

-