Тус уралдаан нь цахим орчинд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчны хүндэтгэлтэй, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх зорилготой бөгөөд уралдаанд маркетинг, медиа чиглэлээр ажиллаж буй оюутан, залуусаас бүрдсэн 100 гаруй баг оролцсоноос шинэлэг шийдэл, санал санаачилгаараа хоёрдугаар шатанд шалгарсан 15 баг өрсөлдөж байна.
Хакатон уралдааныг нээж НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, Ажлын албаны хэлтсийн дарга Б.Одмандах нар үг хэлсэн ба жендэрийн хэвшмэл ойлголтын шалтгаан, нөхцөл, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлж, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд энэхүү уралдаан чухал ач холбогдолтойг онцлоод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд залуусын дэвшүүлж буй санаачилга, шийдлийг тусгаж, хэрэгжүүлэхээ илэрхийллээ.