

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хойшлуулшгүй ажиллагаагаар өчигдөр баривчилжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Баривчилсан нь үнэн. Ямар үндэслэлээр саатуулагдсан нь одоогоор тодорхойгүй байна. Өчигдрөөс эхлэн 48 цагийн хугацаатай баривчилсан" гэлээ. Албан бус мэдээгээр "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг "Оюу толгой" компаниас "Эрдэнэс Оюутолгой" компани руу шилжүүлсэн 20 сая ам. долларын зарцуулалттай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн аравдугаар сард "Эрдэнэс Оюутолгой" компани нь өмнөх Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу “Дэлхийд Монголыг сурталчлах” гэх нэрийдлээр Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаадөд сурталчлах төлбөрийг шилжүүлсэн гэсэн билээ.
