m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.10 10:19
387
Н.Багабанди: Оюутолгойн зээлийн хүү буурч байж ашигт ажиллагааны түвшин өндөрсөнө

Оюутолгойн хянан шалгах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголд гэрчээр дуудагдсан Ерөнхийлөгч асан, "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Н.Багабандиас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр  "Оюутолгойн түр хороо сэдэв сонгож ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулж байна. Сонсгол УИХ-ын чухал үйл ажиллагааны хэлбэр. УИХ-ын үйл ажиллагаан дотроос хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэх шүүмжлэл байдаг. Түр хороо байгуулагдаад сэдвийн хүрээнд мэдэгдэхгүй байсан олон баримт олоод, мэргэжлийн шинжээчдээр дүгнүүлж, гэрээний ололттой болон дутагдалтай талыг шүүн хэлэлцэж, түүнд хамааралтай хүмүүсийг гэрчээр дуудаж байгаа юм байна. Цаашид  ийм түр хороо тогтмолжиж үр дүнтэй болоосой гэх хүсэлтэй байна. Сонсголд шийдвэр гарахад, дам утгаараа оролцож байсан хүмүүс байна. Би "Оюутолгой"-н гэрээнд шийдвэр гаргаж байгаагүй. Намайг гэрчээр дуудсан шалтгаан ТУЗ-ийн гишүүн байсантай холбоотой болов уу. Өнөөдөр зээлийн хүүг бууруулах асуудал яригдана. Зээлийн хүү буурч байж ашигт ажиллагааны түвшин өндөрсөнө. Иргэдийн хүсэн хүлээж байгаа монголчуудад ногдох ашгийн хэмжээ нэмэгдэх нэг гол эх үүсвэр энэ юм. Хэлэлцэж байгаа асуудал үр дүнтэй байгаасай, тэр нь цаашдаа Оюутолгой хөгжил дэвшилд илүү үр ашгаа өгөөсэй гэх хүсэлтэй байна.