m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.10 10:35
230
Н.Дашзэвэг: Зээлийн хүү 3 хувь руу буулгаж байж бид нэмж дөрвөн тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ

Оюутолгой нээлттэй сонсголтой холбоотой гавъяат эдийн засагч Н.Дашзэвэгтэй ярилцлаа. Тэрээр "Хоёр төрлийн зээл байгаа. Хувь нийлүүлэгчийн зээл буюу "Айвенхоу майнз" болон Туркиз хиллс буюу Рио Тинтогийн зээл. 15 банкнаас авсан зээл нь 4,2 тэрбум ам.доллар. Хөрөнгө оруулагч талаас авсан зээлийн хүү 11,6 хувь байгаа. Манай улс 34 хувьдаа авсан зээлийг тэглэсэн ч Оюутолгой ХХК-д ногдож байгаа хувь нийлүүлэгчийн зээлийн хүү өндөр байгаа. Бид хувь нийлүүлэгчийн зээлээ олон жилээр төлөөгүйгээс хуримтлагдсан хүү үүссэн. Одоогийн байдлаар 15 банкны болон хувь нийлүүлэгчийн зээлийн хуримтлагдсан хүү 18 тэрбум ам.доллар болсон. Монголчуудын ногдол ашиг тэгэхээр 2037 он хүртэл хойшилсон. Гэхдээ найман тэрбум ам.доллараас 34 хувь гэхээр сайндаа л хоёр тэрбум ам.долларын ашиг авах болоод байгаа юм. Өгөөж яаж хуваариглагдах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Монголын тал ОТ-с 34 хувийн, хөрөнгө оруулагч тал 70 хувийн өгөөж хүртэхээр байгаа. Гэтэл 2010 оны хэлцлээр Монголын талд 53 хувь ногдоно гэх хэлцэл байгаа. 

Нэгэнт  53 хувийн өгөөж ногдоно гэх хэлцэл байгаагаас манайд нэмж дор хаяж зургаан тэрбум ам.долларын өгөөж ногдох ёстой. Энэ зургаан тэрбум амдолларыг зээлийн хүү бууруулж байж  авна. Зээлийн хүү 3-4 хувьд буулгах хэрэгтэй. Зээлийн хүү 3 хувь руу бууж байж бид дөрвөн тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ. Дахин 2-3 тэрбум ам.доллар авж байж монголын өгөөж гадаадын өгөөж тэнцэнэ. Үндсэн хуулиараа байгалийн баялгийн дийлэнхийг ард түмэн авна гэж заасан. Дийлэнх гэдэг нь уг нь бол 66 хувь.

Монголын талын өгөөж нэмэгдэх нэг эх үүсвэр өмнөх өдрийн сонсгол дээр яригдлаа. Онтре лицензид хамаарч байгаа хоёр талбай хөрөнгө оруулалтын гэрээнд багтах уу үгүй юу гэдэг маргаан өрнөсөн. Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр заалт байгаагийн 3.3 дээр 15.7.8-д байгаа талбай орно гэсэн. Гэтэл 15.7.8-д байгаа талбай нь Онтрегийн талбай хэдий ч хоёр нөхцлөөр ашиглах боломжийг нээнэ гэсэн.

Нэгдүгээрт, Айвенхоу майнз татварын хөнгөлөлттэй нөхцлөөр Онтре дээр олборлолт явуулах бол ЗГ-тай гэрээ хийнэ.

Хоёрдугаарт, Онтрегийн тусгай зөвшөөрлийн хөрөнгө оруулагч тал шилжсэн нөхцөлд гэж байгаа юм.  Онтрегийн талбай хайгуулын лиценз учраас хөрөнгө оруулалтын гэрээнд тусгай нөхцөл заахгүй бол шууд  оруулж болохгүй байсан.  Өчигдрийн байдлаар манай шинжээчид Онтрег ашиглах болон хайгуулын зөвшөөрөл олгохдоо олон хууль зөрчсөнийг хэлсэн. Хайгуулын, менежментийн төлөвлөгөө байхгүй. Төлбөр нь өөр компаниас төлөгдсөн гэхчилэн. Үүнээс Онтрегийн тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл үүссэн. Онтрегийн тусгай зөвшөөрлийг цуцалж чадвал Оюутолгойн 30 хувь ЗГ-т ирэх болно. 

Одоогоор ОТ-с манай тал нэг тэрбум, хөрөнгө оруулагч тал 10 тэрбум ам.долларын ашиг хүртсэн. 10:1 харьцаатай байна шүү дээ. Иймээс энэ харьцааг 50:50 болгохын тулд монголын өгөөжийг нэмэх шаардлагатай" гэлээ.