m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.10 12:00
465
Л.Гүндалай: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ичихгүй худлаа ярихыг сонсоод маш их гайхлаа

Оюутолгойн нээлттэй сонсголын үед гэрчээр дуудагдсан Л.Гүндалайгаас тодрууллаа. Тэрээр "34 хувийг 51-ээс дээш болгоё гэх хуулийн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь энэ хуулийн төслийг УИХ авч хэлэлцээгүй. Учир нь тухайн үеийн ЗГ, УИХ-ын дарга, ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өөрчлөх сонирхолгүй байсан. Өөрчлөөд 51 хувиас дээш байна гэдэг Г.Занданшатар бид хоёрын хуулийг хэлэлцүүлээд дэмжигдсэн бол магадгүй Оюутолгойд илүү өөр гэрээ хийж, монголын хяналт өөр байх байлаа. Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ярьж байхыг сонслоо. Яриандаа миний ЗГ-ыг унагаагаад Ч.Сайханбилэгийн ЗГ гаргаж ирж байж, ОТ буюу Дубайн гэрээ хийсэн гэх яриаг сонсоод маш их гайхлаа. Н.Алтанхуяг бол ичихгүй худлаа ярилаа. Үнэхээр өөрийх нь ЗГ ОТ гэрээг эсэргүүцэж байсан уу үгүй юу гэдгийг би баримтаар нотолно. Тухайн үед сайд Н.Алтанхуягийн ЗГ ОТ-н далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан" гэлээ.