

УИХ-ын гишүүн С.Зулпхараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Даваа гарагт Онртэ-ийн асуудлыг хэлэлцсэн. Онтрэ ХХК-ийн эзэмшилд хоёр тусгай зөвшөөрөл байгаа. Энэ бол Оюутолгойн бүрэлдэхүүн орд мөн. Оюунтолгойн эзэмшиж байгаа хайгуулын болон тусгай зөвшөөрөл биш. Энэ асуудлыг тухайлан ярьсан.
Онтрэ болон Рио Тинто компани хоорондоо 2025 оны 2-р сард гэрээ байгуулсан. Энэ ордыг яаж хэрэглэх талаар шийдвэр нь аль хэдийн гарчихсан. Энэ бол ҮХ-ийн 6.2-ыг зөрчиж байна.
Энэ орд бол Монгол Улсын өөрийнх нь баялаг. Нийт ард түмний баялаг учраас ард түмэн үр өгөөжийг нь хүртэх зохицуулалт 2019 оны 11-р сарын 14ны өдрийн ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан. Ингэснээр ҮХ зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн ашигт малтмалын тухай хуулийн 2 заалтыг зөрчиж байгаа. Стратегийн ордтой холбоотой шийдвэрийг аливаа хэлцэл гэрээ байгуулах тул үүнтэй холбоотой шийдвэр заавал УИХ-аар орж танилцуулагдаж байж шийдвэр гарах ёстой. Үүнийг зөрчсөн, үүнийг нэг дэх өдөр тодорхой хэлэлцсэн.
Шууд дамжуулалт:
