

Эрдэнэс Оюутолгой компанийн анхны гүйцэтгэх захирал асан Д.Батбаатар: 2011, 2012 оны үйл явдлууд л дахин нүдэнд харагдаад байна. 2011 оны 11-р сард Монголын 34 хувийг эзэмших Эрдэнэс оюутолгой компанийг байгуулах үүргийг ЗГ-аас надад өгч, би энэ компанийг анх байгуулж байсан. Өөрөөр хэлбэл, Энэ компанийн гол үндсэн үүрэг бол төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Монголчуудынхаа эрх ашгийг тэргүүнд тавих үүрэгтэй байгуулагдаж байсан.
Компани байгуулагдаад Монгол Улсын хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар анх хяналтаа тавьсан. Үйл ажиллагааны явцтай танилцахад л эхнээсээ төслийн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн цагаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байсан. Энд бас тус асуудал олон дахин яригдаж байна. Оюутолгойн ТЭЗҮ батлагдсан ч юм шиг үгүй ч юм шиг. Батлагдсан байлаа гэхэд тэр нь зөрчигдсөн байсан.
Тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулиар ТЭЗҮ хуулийн нэгэн адилаар хэрэгжих байтал эхнээсээ л зөрчилтэй байсан. Үүнийг нь байнга хэлж ярьж байсан.
Хоёрт ил уурхайгаас олсон ашгаараа далд уурхайн үйл ажиллагаагаа явуулна гэсэн тооцоололтой байсан. Гэтэл далд уурхай дээр нэмэлт санхүүжилт авах асуудал гарч ирсэн. Энэ асуудал нь 34 хувийн үр ашигт шууд нөлөөлөх байсан. Тиймээс энэ асуудалд бид зарчмын байр сууриа илэрхийлж байсан.
Шууд дамжуулалт:
