Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.10 13:21
648
Б.Жавхлан: Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг саадгүй, тэргүүн эгнээнд санхүүжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаж, тус хурлаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр, Монгол Улсын Ерөнхий сайдаас төсвийн ерөнхийлөн захирагч нарт буюу сайд нарт 2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэлтэй холбоотой үүрэг даалгавар өглөө. Гэхдээ хараахан албажиж гараагүй байгаа тул өөрийн тэмдэглэлээс танилцуулахаар боллоо.

-2025 оны жилийн эцэс хүртэлх батлагдсан төсвийн хуулийн дагуу орлого бүрдүүлэлт, татвар дээр онцгой анхаарч ажиллах

-2025 оны эцэс хүртэл орлогодоо тааруулж алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлж, сайд нар онцгой анхаарч ажиллах. Өөрөөр хэлбэл ач холбогдлоор нь зардлаа эрэмбэлж гүйцэтгэлээр хангах

-Энэ нөхцөл байдлыг аж ахуйн нэгж, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл тогтмол өгч ажиллах үүрэг өглөө.

Энэ бол зөвхөн сайд нар, нэг албан байгууллагын асуудал биш. Эдийн засгийн идэвхжилттэй хамааралтай асуудал учир бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарыг тус асуудалд онцгой анхаарч ажиллах үүрэг өгсөн. 

Хэмнэлтийн хууль дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Үлдсэн хугацаанд төсвийн орлого бүрдүүлэлттэй хамааралтайгаар зардлуудаа эрэмбэлэхдээ цалин, нийгмийн даатгалын зардлууд, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн салбар болон онцгой байдлын ерөнхий газрын зохих зардлууд, хөрөнгө оруулалтын зардлуудыг саадгүй, тэргүүн эгнээнд санхүүжүүлэх үүрэг өглөө.

Цаашид хэмнэлтийн хуулийг баримталж шинэ жилийн баярын арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх үүрэг даалгавар өгсөн. 

Шууд дамжуулалт: