Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.10 13:57
271
Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж Оюутолгойн ашиггүй гэрээг хийсэн

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр асуултад хариуллаа.

Тэрээр, Миний хувьд гэрээ байгуулах хугацаанд буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх Оюутолгойн асуудлыг сайн мэднэ. Бид энэ асуудлыг хэд хэдэн удаа авч хэлэлцэж байсан. Үнэхээр монголынхоо эрх ашгийг барьж ажиллах талаар хатуу байр суурийг барьж байсан. 

Монголын нутаг дэвсгэр дээр байгаа том орд учраас ҮХ-ийн 6.1-ээр зохицуулж, 51 хувийг монголын тал өөрөө үнэ төлбөргүй, өр зээлгүйгээр авах саналыг тавьж байсан. Харин Рио Тинтогийн тал зөвшөөрөхгүй, бид энэ ордыг олсон. Шууд 51 хувийг танай талд өгвөл хөрөнгө оруулалт зэрэг бусад асуудлаа шийдэхэд хэцүү болно гэх хариуг өгч байсан.

Тиймээс бид уян хатан хандаж дийлэнх хувийг авах талаар бодож болно гэхдээ яваандаа монголын талд 51-ээс доошгүй хувь өгөх маягаар гэрээ хэлцэл хийж болох юм гэдэг саналыг хэлж байсан. 

Эрдэнэтийн үйлдвэрийг барихдаа Оросын тал эхлээд 58 хувийг нь авч байсан. 25 жилийн дараа монголын тал хүсвэл хэлэлцээр хийсний үр дүнд 51 хувийг шилжүүлж болох тухай зүйл заалт тухайн хэлэлцээрт орсон байсан. Энэ тухай хэлэлцээр хийх гэж буй талдаа хэлж, уур амьсгал наатайгаар эргэж байсан. 

Гэвч 2009 онд хуйвалдааны сонгууль болсон. Ингээд намайг унагааж Ц.Элбэгдорж гарч ирээд бидний ярьсан нөхцөлийг эсрэгээр нь эргүүлж, яаран сандран Оюутолгойн ашиггүй гэрээг хийсэн. 

Шууд дамжуулалт: