Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.10 14:18
217
Ц.Даваасүрэн: Баялгаа үнэлээгүй нь бидний хамгийн том алдаа болсон

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр, Та нар ойлголтын зөрүүтэй байна, ойлголтгүй байна гэж байгаад зүтгүүлээд баталсан. Тэгээд ТЭЗҮ-гүй баталсан. Яаж ТЭЗҮ-гүй баталж болох юм бэ. Ашигтай ашиггүйг нь ч мэдэхгүй. Ийм зүйл болсон учраас, энэ төсөл 21 тэрбум доллар болсон, үүний 18 тэрбум нь зээл, 13.3 тэрбум нь Рио Тинтогийн зээл. Тэд зээлийн хүүгээр ашгаа олж байгаа.

2010 оны ТЭЗҮ-гээр тооцож үзвэл 400 долларын тэрбум орд байгаа. 1800 тн алт, 22.7 сая тн зэс байгаа. Гэтэл ашиглалтын хугацаанд бидэнд 10 тэрбум доллар л орно. Энэ бол нийт байгаа баялгийн 2.5 хувь гэсэн үг. Бидний хамгийн том алдаа бол ТЭЗҮ-гүй байсан, баялгаа үнэлж чадаагүй. 

Баялгаа үнэлж хувиа бид үнэгүй авах ёстой. Бусад орны бүх жишиг ийм байдаг. Бид 50 хувиа аваад баялгаа гаргана. Та нар 50 хувийг нь гаргаад үйлдвэрээ барь гэх схемээр яваагүй. 

Шууд дамжуулалт: