

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, Сонсгол энэ 5 дахь өдөр дуусаад, нэгдсэн тайлангаа эцэслэж УИХ-аар 12 сардаа багтааж хэлэлцүүлнэ.
Онтрэ бол хянан шалгах түр хорооны үндсэн сэдвийн нэг. Онтрэ дээр ямар асуудал байсныг шинжээчийн дүгнэлтээр харсан. Гэрчүүдийн мэдээллийг сонссон. Тэгэхээр нэгдсэн дүгнэлт нь ойлгомжтой гарах байх.
Онтрэ бол стратегийн ач холбогдол бүхий ордын хил хязгаарт албан ёсоор орсон. Тэгэхээр ҮХ, ашигт малтмалын тухай хуулиараа ч гэсэн цаашдаа яах вэ гэдгийг нь ойлгомжтой заачихсан байгаа.
Стратегийн орд бол ҮХ-ийн 6.2-оор үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмын хүрээнд шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах.
Цаашлаад 34 байх уу АМНАТ-аар орлуулах уу гэх мэт бүх сонголтууд хуулиараа олгогдсон байгаа. Тиймээс энэ асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдэх хэрэгтэй.
Шууд дамжуулалт:
