

Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяраас тодрууллаа.
Тэрээр, Оюутолгой бол зэсийн хоёр дахь төсөл. Анхных нь Эрдэнэт. Дэлхийн зах зээл дээр үнэ 3 мянган доллароос дээш хоёрхон удаа гарсан. Гэтэл 2006 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ шууд өссөн. 2006 оны 1-р сард 4 мянга, 4-р сард 5600 болсон. Би 2006 оны 4-р сард УИХ дээр Монголчуудаа бид мөнгөтэй болсон шүү гэж хэлсэн. Тэгээд гэнэтийн ашгийн татварын хуулийг санаачилсан. 5-р сарын 12нд батлагдаад 6 сараас мөрдөгдөж эхэлсэн. Гурван жил гаруй хугацаанд мөрдөгдсөн. Энэ хүрээнд тэрбум гаруй доллар орж ирсэн. Тэр мөнгийг улсын төсөвт оруулаагүй.
Өнөөдрийн баялгийн сан шиг Монгол Улсыг хөгжүүлэх сан байгуулж тийшээ хийсэн. Зарлагыг нь гурван шугамаар гаргасан. 3/1-ийг нь хүүхдийн асуудал шийднэ гээд хүүхдийн мөнгө санхүүжүүлсэн. Тухайн үед хүүхдийн мөнгө 10 мянган төгрөг байсан. 2 дахь хэсгийг нь хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад зарцуулсан. Үлдсэн хэсгийг нь нөөцийн санд хуримтлуулсан. Тэнд 500 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан байсан. Тэр мөнгөөрөө 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг давж гарсан түүхтэй.
Монгол Улсдаа зэсийн үйлдвэртэй болохын тулд зэсийн баяжмал дээр татвар тавьсан. Өндөр татвар төлөхийг хүсэхгүй байвал зэс хайлуулах үйлдвэр барьчих, тэгвэл манай улс бэлэн зэстэй болно. Бэлэн зэстэй болбол хаашаа ч экспортолж болно. Харамсалтай нь хууль батлуулах явцад МАН-ын зарим гишүүд гуя дагаж хүзүү гэж алтыг оруулчихсан. Алт оруулснаас болж алт олборлож байсан хүмүүс хямарсан. 20 тн олборлодог байсан бол энэ хууль гарснаас хойш 2 тн болж буурч байсан.
Рио Тинто санхүүжүүлэхдээ 100 хувь зээлээр санхүүжүүлсэн.
Шууд дамжуулалт:
