Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.10 16:03
391
Б.Солонго: ЗГ яриа хэлцэл хийх үетэй сонсгол давхцаж байгааг сөрөг нөлөөтэй гэж харахгүй байгаа

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсгол болж байна. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Солонгоос тодрууллаа.

Тэрээр, Өнөөдөр энэ төсөл хэрхэн хэрэгжиж байна, үр ашиг нь ямар байгаа, цаашид засаж залруулах зүйл юу байгаа гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал ач холбогдолтой байх. Сонсголоос гарч байгаа мэдээллүүд, ил тод болж байгаа асуудлууд дээр цаашид ЗГ, ажлын хэсэг анхаарч ажиллахад дөхөмтэй болов уу гэж харж байна.  Гадаадын хөрөнгө оруулагч талтай ойлголцож, харилцан ашигтай нөхцөлийг тохирох нь чухал. Шүүмжлэх гэхээсээ илүү олон нийтийг мэдээллээр хангаж, цаашид яах уу гэдэг дээр дөхөм болно.  УИХ-ын түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах шийдвэр энэ оны 7-р сард гарсан.

Сонсгол болж байх үед ЗГ яриа хэлэлцээр хийж байгаа нь цаг хугацааны хувьд давхцаж байгаа. Гэхдээ үүнийг сөрөг нөлөөтэй гэж харахгүй байгаа. Харин ч ЗГ-ын ажлын хэсэгт дэмжлэг болно гэж харж байгаа. 

Шууд дамжуулалт: