

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1.25 дугаар заалтыг хэрэгжүүлж, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ийн хэрэгжилт, салбар хоорондын хэрэглээний талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт гурав дахь өдрөө болж байна. Үүний талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас тодрууллаа.
Тэрээр "Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлохдоо энэ хүн юуг чаддаг вэ, давуу болон сул тал нь юу вэ, ямар нөөц бололцоотой вэ, юуг нь дэмжвэл энэ хүн сурах боломжтой вэ, аль ур чадварыг нь хөгжүүлбэл энэ хүн ажил хийх боломжтой вэ гэдгийг харгалздаг. Гэтэл манай улсад хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсан гэдгээс өөрөөр тодорхойлдоггүй. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрт тохирсон ажлаа хийж, үйлчилгээ авч чадахгүй байгаа. Албан байгууллагууд ч бас энэ хүн чадваргүй гэж хүлээж авдаг. Гэвч тэр хүнд зөндөө чадвар байгаа шүү дээ. Үүнийг тодорхойлж өгөх хэрэгтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ICF буюу олон улсын үйлдлийн чадамжийг ангилах хэрэгсэл гэж нэрлэдэг. Манай улс үүнд нэгдэх талаар яриллцаад 10 орчим жил болж байгаа ч нэгдээгүй байна. Жил гарны хугацаанд ажилласны үр дүнд ДЭМБ-тай хамтраад гурав дахь өдрөө хуралдаж, замын зургаа гаргаж байна. Засгийн газар болон холбогдох сайд нар салбараа төлөөлөн оролцож байр сууриа илэрхийлээсэй гэж хүсэж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
