Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.12.11 16:25
256
Д.Цогтнаран: Нийт бүртгэлтэй татвар төлөгчдийн 26 хувь нь татварын өр төлбөртэй байна

Татварын ерөнхий газрын дарга Д.Цогтнарангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Татварын алба 2025 онд улс болон орон нутгийн төсөвт нийтдээ 17.9 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Өнөөдрийн байдлаар 15.5 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. 90 орчим хувийн биелэлттэй байна. Улсын төсөвт 10 их наядыг төвлөрүүлсэн дүн мэдээтэй байгаа. 

Он дуустал татварын албанаас төвлөрүүлж байгаа татварын орлого урьдчилсан байдлаар 700 орчим тэрбум төгрөгөөр тасарч болзошгүй байна гэдэг тооцоолол гарсан. 

Сүүлийн үед өртэй татвар төлөгч нар их байгаа гэх мэдээлэл гараад байгаа. 11-р сарын 30-ны өдрийн байдлаар татварын албанд бүртгэлтэй 72 мянга гаруй хуулийн этгээд татварын өртэй байна. Татварын албанд нийт 265 мянган хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгэлтэй байдаг.

Нийт бүртгэлтэй татвар төлөгчдийн 26 хувь нь буюу 72 мянга нь нийтдээ 6.1 их наяд төгрөгийн татварын өр төлбөртэй байна. 

Дээрх өрийн 30 хувийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчид эзэлж байна. 

Шууд дамжуулалт: