Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
34 мин дараа
198
Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.09/ Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
ЗГХЭГ-ийн Захиргаа зохион байгуулалтын газрын дарга Н.Мөнхбат, Засгийн газрын хүний нөөцийн ахлах референт С.Алтангэрэл, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Тавинжил нар өчигдөр /2025.12.12/ Гаалийн ерөнхий газрын нийт албан хаагчид болон гаалийн газар хороодын дарга нартай цахимаар холбогдож дээрх шийдвэрийг танилцуулж 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванг томилсон тухай мэдэгдсэн юм.
Гаалийн ерөнхий газрын дарга асан Бригадын Генерал Р.Отгонжаргал шинээр томилогдсон даргад тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ. Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Г.Энхтайван нь 2001 онд Гаалийн байгууллагын анхан шатны нэгжид шалгагчийн албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлж, Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, салбарын эрхлэгч, гаалийн газрын даргаас шат ахин дэвшиж, удирдах төв байгууллагын хэлтэс, газрын байцаагч, ахлах байцаагч, дарга, мөн ГЕГ-ын дэд даргын албан тушаалуудыг хашиж энэ салбарт тасралтгүй хорь гаруй жил ажиллаж иржээ.