

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүнг нийтэд танилцуулж, үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргалаа.



Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нарын холбогдох албаныхан оролцов.

Хөдөлгөөнд нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа 54 аж ахуйн нэгж бусдыгаа төлөөлөн 530 гаруй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

3.5 жилийн хугацаанд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан байна.


Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдлээ. 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна. Мөн төрийн тэргүүн энэ хугацаанд 115 үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад ажиллажээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувийг хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо”, Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр шинээр бий боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хөнгөн, хүнсний салбар бүрдүүлж байна. Эдгээр нь дээрх салбаруудад тогтвортой, кластер системийн суурь бэхжиж байгаагийн илрэл гэж болно.
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:






