“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн X хуралдаан боллоо
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн X хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Тэргүүн Ч.Даваабаяр, удирдах зөвлөлийн 45 гишүүн оролцож цаашдын үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцлээ.
Хуралдаанаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, дэмжигч байгууллагуудын тоог нэмэгдүүлэх, салбарын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлыг онцлон хэлэлцэж, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа.
2026 онд “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны ажлын албыг удирдаж Гүйцэтгэх захирлаар Б.Батцэцэг ажиллана.
Түүнчлэн холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр:
- Ч.Даваабаяр /Удирдах зөвлөлийн дарга/
- Ц.Рэнчинсэнгээ /Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч/
- Л.Эрхэмбаяр /Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч/
- Б.Болдбаатар /Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч/
- Г.Энхбилэг /Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч/
- Ц.Төгсөө /Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч/
- Б.Мөнхзул /Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч/
- А.Отгондарь /Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч/ нар томилогдлоо.
Мөн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны өнгөрсөн хугацаанд хийсэн төлөвлөгөөт ажлын тайлан болон санхүүгийн тайлантай танилцлаа.
“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлд:
- Х.Тэмүүжин Очирдагинас ХХК-ийн гүйцэтгэх захирал
- А.Отгондарь Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал
- Л.Оюун-эрдэнэ Жет хүнс ферм ХХК-ийн захирал
- З.Шарав Баянжаргант хүнс ХХК-ийн захирал
- П.Пунцагцэрэн Төгс Ургац ХХК-ийн дэд захирал
- Н.Мөнхзул Домогт уул чөлөөт бүс ХХК-ийн захирал
- Б.Барамсай Хүнсний үйлдвэр технологийн дээд сургуульУдирдах зөвлөлийн дарга
- М.Бас-Эрдэнэ Дорнод Мах Маркет ХХК-ийн
- Д.Давааням Мөнх ногоон тал ХХК-ийн
- Ж.Баттөгс Үхэрчдийн холбоо Нүүдэлчин агро фермийн захирал
- Б.Мөнхцолмон Шим агро фермийн гүйцэтгэх захирал
- Ю.Бат-Эрдэнэ Завхан баялаг ХК-ийн гүйцэтгэх захирал
- Б.Болортунгалаг Хан өндөр заяа ХХК-ийн захирал
- Н.Хандсүрэн Нүхт Тур ХХК – Хоол Үйлдвэрлэлийн Холбоо
- Н.Занданхүү Монголын зөгийчдийн холбоо нарын 15 гишүүн шинээр элслээ.
Цаашид хамтран ажиллах Удирдах зөвлөлд хүнс, хөдөө аж ахуйн салбарын 45 төлөөллүүд багтаж, “Хүнсний хувьсгал” болон өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлэн, хэрэгжилтэд санал хүсэлтээ илэрхийлж, бусад үйлдвэрлэгчдээ мэдээллээр шуурхай хангаж, дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн тавцанд гарахын төлөө нэгдэн ажиллаж байна.
