Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.12.15 10:14
496
Дүдү шинжлэх ухааны музейд хүүхэд, гэр бүлийн салбарынхны чөлөөт уулзалт болж байна
 
Хүүхэд, гэр бүлийн салбарын төлөөллүүд шинэ 7 хоногийг Дүдү шинжлэх ухааны музейд “Хүүхдийн хөгжил-Нэгдсэн зорилго” уулзалтаар эхлүүллээ.
Өнөөдрийн уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн зуслангуудын холбоо, Монгол Улсын зөвлөх багш нар, Монголын скаутын холбоо, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд ирэх жилүүдэд хүүхдийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогод салбарын уялдаа холбоог хангах чиглэлээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэ онд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Ирэх 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо.
Монгол Улсын Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгосонтой холбогдуулан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, шинэ зуун жилд ёс суртахуунтай, зөв зан чанартай, монгол иргэнээ бэлтгэнэ.
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Бодлогоо зөв тодорхойлоход зөвхөн төр биш хүн бүрийн санал санаачилга чухал тул өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээс үр дүн гарна гэдэгт итгэж байна. Хүүхдийн төлөө чин сэтгэлтэй хэнтэй ч хамтран ажиллаж, дэмжихэд бэлэн байна. Уулзалтыг зохион байгуулсан “Дүдү боловсрол сан”-гийн захирал Д.Мөнхтулга танд баярлалаа.