Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
20 мин өмнө
281
Л.Мөнхбаясгалан: Оюутолгойн гэрээ ашиггүй гэдгийг баталгаатай хэлье

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Оюутолгойтой холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Миний хувьд улсын нууцтай холбоотой хэсгийг нь уншсан. Гэхдээ энэ тухай ярих боломжгүй. Энэ үед хянан шалгах түр хороо ажлаа маш сайн хийсэн. 

Хэрвээ Монгол Улсын эрх ашгийн эсрэг ямар нэгэн буруу зүйл хийсэн байвал хэдэн жил өнгөрсөн ч хамаагүй эргэж асуудлыг нь ярьж болдог, шүүж болдог. Түүхийн өмнө хүлээх хариуцлага гэж энэ. Одоо хянан шалгах түр хороо дүгнэлтээ бичээд энэ 4 дэх өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар орно. Үүн дээр бас асуудал босно. Гэхдээ энэ дээр хэн нэгэн хариуцлага хүлээлгэх ёстой. АТГ, Улсын ерөнхий прокурор ажлаа хийхгүй бол энэ асуудлыг дахиад дараагийн парламент сөхөж гаргаж ирж болно. 

Эндээс ойлгогдсон нэг зүйл бол Оюутолгойн гэрээ монголд ашиггүй. Үүнийг УИХ-ын гишүүний хувьд баталгаатай хэлье. Эндээс хэзээ ч ашиг хүртэхгүй.

Тухайн үед гэрээ байгуулсан буюу давуу эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байсан хүмүүс бол ашгаа хүртчихсэн.  Санжийн Баяр авлигын хэргээр ялаа үүрчихсэн. Одоо С.Баярцогт гэх мэт хүмүүс ялаа үүрэх хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: