

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "СЕХ-ны дарга удирдлагуудаас Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл сонслоо. Мөн төрийн болон албаны нууцын тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Дэмжих гишүүд мөн гарын үсэг зурж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс авлига, хулгайн орон болж хувирсан. Учир нь гэрээний нууц, албаны нууц гэж нууцалдаг. 60 асуудлыг ЗГ 600 асуудал болгон нууцад авдаг нь хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулах үндэс боллоо. АН болоод бүлгийн зүгээс авлига хулгайтай уриа лоозонгийн түвшинд хашгирахаас илүүтэй үндэс сууриар нь , хуулийн түвшинд Өргөн хүрээтэй хулгай гарах үржил шимтэй хөрсийг нь таслах хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Мөн Оюутолгойн сонсголтой холбоотой мэдээлэл авлаа" гэлээ.
