Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
139
Гацуур модны гэрлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гэрээсээ гарахдаа унтрааж хэвшихийг зөвлөлөө

НОБГ-аас шинэ жилийн үеэр гацуур модыг засахдаа галын аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

Ж.Хүдэрчулуун Гал түймэртэй тэмцэх гарын дэд дарга: Онцгой байдлын байгууллагаас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа боловч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн гал түймрийн дуудлага ирсээр байна. Нийслэлд 2425 удаагийн гал түймэр гарсан байна. Он гарснаас хойш томоохон худалдааны төв байгууламжууд галд өртсөн. Баригдаж буй барилгаа галд тэсвэртэй материалаар барих ёстой байдаг. 

Яг хяналт шалгалт хийгээд явахад цэнхэр өнгөтэй хөөсөнцөр материалыг маш их ашиглаж байна. Үүнээс үүдэн гал амархан тархаж, утаа их гаргадаг. Тиймээс шатдаггүй материал ашиглахыг зөвлөж байна.  Мөн тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбоотой айл болгон гацуур мод засдаг. Гэвч гацуур модны өнгийн гэрлийн бүрэн бүтэн байдлыг шалгах шаардлагатай байна. Үүнээс үүдэн гал түймэр гарах эрсдэлтэй байдаг.

Гэртээ байхгүй үедээ гацуур модны гэрлийг асааж явахгүй байх. Бага насны хүүхдийн гэрт нь харгалзах хүнгүйгээр орхихгүй байх. Санамсаргүй байдлаар гал түймэр гарлаа гэхэд хүүхдийн амь нас эрсдэх эрсдэлтэй байна.