Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
574
Ж.Хүдэрчулуун: Утаанд боогдож үлдсэн нэг иргэний амь насыг аварсан

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарсан. Үүнтэй холбоотой мэдээллийг НОБГ-аас өглөө.

Ж.Хүдэрчулуун Гал түймэртэй тэмцэх гарын дэд дарга: Гал унтраах анги 20-30 минут болж ирсэн, хүний амь нас авраагүй гэх мэт  мэдээлэл цахим орчинд гараад байна. Тухайн галын тухай дуудлага мэдээлэл шуурхай удирдлагын төвд 11:42 минутад ирсэн. Харьяа дүүргийн гал унтраах 14-р анги 11:47 минутад очсон байгаа. Оргил ачааллын үед 3 километр замыг 5 минутад туулаад маш хурддан очсон. Очоод гал унтраахын хажуугаар хайгуулын ажиллагаа хийсэн. Энэ үед барилгын дээвэр дээр 5 иргэн байсан. 

Уран ган компани өргөгчөөр 4 иргэнийг буулгаж аварсан байсан. Харин утаанд боогдож үлдсэн нэг иргэнийг гал унтраах аврах багийнхан аварсан. 

Одоогийн байдлаар галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа.