
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн улсын төсвөөр 22 удаа гадаадад томилолтоор явсан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тарсан. Энэ талаар тэрбээр "УИХ-ын тамгын газраас албан ёсоор тоо авахад 13 удаа гадаадад томилолттой, дөрвөн удаа чуулгангүй үед хувийн шугамаар нийт 17 удаа гадаадад томилолттой явсан. Улсын төсөвтэй УИХТГ-ын нэг ажлын хэсэгт орсон нь Канадын стандартчилалтай холбоотой ажлын хэсгээс явсан. Бусад нь КАС, World bank, дэлхийн парламентийн 15 эмэгтэй гишүүдийн оролцсон хөтөлбөр гэхчилэн арга хэмжээнд оролцсон.
Санаачилсан хуулийн хүрээнд долоон хууль хамтран санаачилснаас гурван хууль батлагдсан. УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийг санаачилж байгаа хүлээлтийн түвшинд байгаа. Чухал ашигт малтмалыг дэмжих тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуулиудад хамтран санаачлагчаар оролцсон" гэлээ.
