Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.12.16 14:43
264
Ө.Шижир: Засгийн газар бичиг баримтуудаа нуудаг байж болохгүй

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр "Харбины гэрээг нууцаас гаргахыг дэмжиж, Ж.Баярмаа гишүүний бланк дээр гарын үсэг зурсан. Төр юуг нууцлах вэ? юуг нууцлахгүй вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Нууцын ард ямар нэгэн асуудал бий. Оюу толгойн сонсголд ирсэн материалуудын 51 хувь нь нууцад байна. Засгийн газар, төр бичиг баримтуудаа нуудаг байж болохгүй. Тийм учраас Харбины гэрээг нууцаас гаргахыг дэмжиж гарын үсэг зурсан. 

Шинээр томилогдох гэж байгаа монголбанкны Ерөнхийлөгч ямар үзэл баримтлалтай ажиллах талаар нь сонсохоор сонсголд оролцож байна. Томилж байгаа хүмүүстээ УИХ хяналт тавих ёстой. Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт туршлагатай, эдийн засагч хүн. Өмнө нь улс төрчид очдог байсан бол энэ удаа улс төрч биш хүн очиж байгаа нь давуу тал болж байна" гэв. 

Бичлэг үзэх: