Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.12.16 15:47
340
С.Наранцогт: Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, хөрсөн дээр нь буулгах замаар инфляцыг зорилтот түвшинд хадгална

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтоос тодрууллаа. 

Тэрээр "Сонсголд оролцогчид монголбанкны мөнгөний бодлого болоод төсвийн бодлогыг уялдуулах, бие даасан байдлыг хангах, зээлийн хүүг бууруулах, инфляцын түвшинг тогтвортой байлгахад анхаарч ажиллахыг зөвлөсөн. Мөн банкны салбарын өрсөлдөөнийг сайжруулах, эх үүсвэрийн зардлыг багасгах, засаглалыг сайжруулах гэх мэт асуудлууд дээр анхаарал хандуулж ажиллах саналыг гаргасан. 

Миний хувьд Засгийн газарт хоёр чиглэлээр шууд бусаар орлогын дэмжлэг үзүүлж чадна гэдгээ илэрхийлсэн. Үүнд:

Нэгдүгээрт, Олон жил төв банканд ипотекийн зээл хөтөлбөрийг мөнгө хэвлэж шийдэж ирсэн. Үүнийг үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн эх үүсвэрээр буюу бодит мөнгөөр санхүүжүүлж, зорилтот бүлэгт шилжүүлж ажиллах

Хоёрдугаарт, Макро эдийн засгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг бий болгох. Үүний хүрээнд мөнгө хэвлэх биш бодлогын болоод санхүүгийн дэд бүтцийг дэмжих замаар, дунд хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллана. Үүнээс бусад санхүүгийн төсвийн болон хагас төсвийн үйл ажиллагааг огт хэрэгжүүлэхгүй.

Хямд эх үүсвэр бий болгох, сайн засаглалыг бэхжүүлэх, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор гадны банк оруулж ирэхийг дэмжиж байгаа. Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, хөрсөн дээр нь буулгах замаар инфляцыг зорилтот түвшинд хадгална. Төсөв болоод мөнгөний бодлого хоёр салшгүй холбоотой. Тиймээс адил түвшинд авч үзэх ёстой" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: