m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.17 12:16
200
Т.Аубакир: Дэд сайдтай болвол ажлаа яаж хувааж авах талаар бодоод явж байна

Өнөөдрийг Засгийн газрын хуралдаанаар дэд сайдын асуудал орж байгаатай холбоотой Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа. Тэрээр "Дэд сайд улс төрийн албан тушаал л даа. Төсвийн хүрээнд цалингийн л асуудал байгаа. Улсын хэмжээнд манай яамны хамрах хүрээ маш их байдаг. Манай яам олон улсын маш олон байгууллагатай хамтран ажилладаг ч сайд тэр бүр очиж амждаггүй. Сайд нь очихгүй болохоор ажил хэрэг явуулахад хүндрэл үүсдэг, олон улсын хурал арга хэмжээнд төлөөлөл явуулж чадахгүй тохиолдол их байсан. Манай салбарт хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал байдгаас эмэгтэй хүн байвал зүгээр гэж хэлсэн. Манай салбарын хуулийн шинэчлэл яригдаж байхад Б.Солонгоо хуулийн мэргэжлийн хүн ирж байгаад баяртай байна. Дэд сайдыг дагаж нэг туслах ирэх байх. Өмнөх уламжлалаалаа сайд, дэд сайд нар  ажлаа хувааж авдаг юм билээ. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд дэд сайдын асуудал орж ирж байгааг хараад  дэмжсэн. Ажлаа яаж хувааж авах талаар бодоод явж байна" гэлээ.