Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.17 12:45
282
Н.Номтойбаяр: Дэд сайдтай болж байгаа бол бүтээмжийн менежер хэрэггүй гэж харж байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Дэд сайд заавал байх ёстой гэж үздэг. Гэхдээ ЗГ-ын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулаад дэд сайдын хариуцах чиг үүрэг, үүрэг хариуцлагыг маш тодорхой болгох хэрэгтэй. Үгүй бол одоогийн хуулиар сайд тушаал гаргаж, дэд сайд юу хариуцах уу гэдгийг шийддэг. 

Дэд сайдад ямар хүмүүс томилогдож байгааг мэдэхгүй байна. Дэд сайдын албан тушаал байгаа гээд ирэх сонгуулийг харж томилгоо хийгээд байдаг. Мөн улс төрийн намуудаас санхүүжилт босгох үүднээс хандив аваад байдаг. Дээр үеэс эхлэлтэй уламжлал болсон ийм зүйл одоог хүртэл байгаад байна. Ийм зүйл байж болохгүй. Ажил хэрэгч л байх хэрэгтэй.

Дэд сайдын албан тушаал маш чухал. Гэхдээ томилогдож байгаа хүмүүсээсээ болоод нийгэмд шүүмжлэл дагуулаад байна.

Тиймээс нийгмийн шүүмжлэлтэй байдлыг Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Н.Учрал харгалзан үзэж дэд сайд нараа томилж байгаа байх.  Дэд сайд гэх албан тушаал муухай харагдаад байсан юм байхгүй хүнээсээ л болсон.

Мөн бүтээмжийн менежер хэрэгтэй. Гэхдээ дэд сайдтай болж байгаа бол бүтээмжийн менежер хэрэггүй гэж харж байна. 

Шууд дамжуулалт: