m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.17 12:54
235
Эрх шилжүүлснээр "Олон овоот гоулд"-ын 17 жил төлөөгүй төлбөрөөс дөрвөн тэрбум төгрөг барагдуулсан

Монголбанкнаас "Олон овоот гоулд"-ын зээлийн авлагыг барагдуулах боломж, нөхцлийн талаар Зоос банк, Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагчид мэдээлэл хийлээ. Эрх хүлээн авагч  "Анод, Зоос, Хадгаламж банк дампуурч, банкны эрх хүлээн авагч тухайн үед томилогдож, чанаргүй зээл барагдуулах ажил  үе шаттайгаар хийсэн. Энэ дагуу 2009-2015 оны хооронд Анод банкны өр төлбөрт хамгийн их дүнтэй 23 тэрбум, шүүхийн шийдвэрээр баталгаажсан 19 тэрбум төгрөгийн байгууллагыг Монголбанк өөртөө шилжүүлж авсан. Энэ нь алт болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Олон овоот гоулд" компани байсан. Энэ байгууллага 2009 оноос хойш буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш  сүүлийн 17 жилд ямар нэгэн өр төлбөр төлөөгүй. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 52-р зүйлд заасны дагуу тухайн барьцааны зүйлийг барьцааны эд зүйлийг шилжүүлж болно гэж заасны дагуу холбогдох төрийн байгууллагатай хамтран эрх хүлээн авагчид шилжүүлэн авлага барагдуулах ажил гүйцэтгүүлж байна. 

Тухайн компанийн тусгай лицензийн эрх өөр байгууллагад шилжүүлснээр сүүлийн 17 жил төлөгдөөгүй төлбөрөөс дөрвөн тэрбум төгрөг барагдуулсан" гэлээ.