

Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалайгаас тодрууллаа.
Тэрээр,Манайх руу хэд хэдэн үйлдвэрээс ачилт хийдэг. 12-р сарын эхээр нийлүүлэх ёстой хувь хэмжээ арай буурч ачигдсан байсан. Ачсан шатахуун 7 хонож Монгол Улсад орж ирдэг. Үүнтэй холбоотойгоор зарим нэг ШТС дээр шатахуун байхгүй болж, оочир дараалал үүссэн. Орон нутагт бол Өмнөговь, Эрдэнэт хотуудад оочир дараалал их байгаа. Энэ асуудал өнөөдөр, маргаашдаа шийдэгдэнэ.
Улаанбаатар хотын хувьд ачилтын тоо хэмжээг харахад маргааш оройноос оочир дараалал багасах боломжтой гэж харж байна.
Өнгөрсөн жил манай улс сардаа 65 мянган тн хавьцаа шатахуун хэргэлдэг байсан. Энэ жилийн наадмаар маш олон 100 жил аймаг, сумуудад болсон. Тухайн үед сардаа 75 мянган тн орчим шатахуун хэрэглэсэн. Гэтэл өнгөрсөн 11 сард 75 мянган тн шатахуун импортолж оруулж ирэхэд хомсдолтой байсан. Харин 12 сард 83 мянган тн орчим шатахуун ОХУ-аас оруулж ирэхээр захиалга өгсөн байгаа. Мөн БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун авна.
Үйлдвэрийн урд, хойдох ачилтын өдрүүд байдаг. Тэгэхээр 12 сарын сүүлээр үйлдвэрүүд сүүлийн ачилтаа нийлүүлнэ. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал түр зуурын асуудал гэдгийг хэлмээр байна.
Шууд дамжуулалт:
