Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.17 14:43
202
Ж.Энхбаяр: Эдийн засаг санхүүгийн салбарыг хамарсан эрх зүйн томоохон шинэчлэлт хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Тэрээр, Эдийн засаг санхүүгийн салбарыг хамарсан эрх зүйн томоохон шинэчлэлт хийхээр бэлдэж байна.Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал 5.9 хувийн өсөлттэй байна. Харин инфляц 8.2 хувьтай гарсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.6 их наядын орлоготой, 24.7 их наядын зарлагатай, 1.8 их наядын тэнцэлтэй хасах үзүүлэлттэй гарахаар байна. 

Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийд эхний 50-р байранд орсон. Гэвч бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтт ээлтэй байдал, төрийн зарчимт байдал, шүүхийн үр ашиг, санхүүгийн зах зээлийн нээлттэй байдал, Засгийн газрын зарлага, төсвийн сахилга бат зэрэг төртэй холбоотой олон үзүүлэлт дээр дундаас хойш явж байна. 

Тэгэхээр энэ үзүүлэлтүүдийг засахаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг баталлаа. Мөн евро азийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээг УИХ соёрхон баталлаа. 

Шууд дамжуулалт: