

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Дэд сайд хэрэггүй гэдгийг практикаар нь мэднэ. Дэд сайд томилж байгааг хамгийн энгийн логикоор авч үзвэл, МАН-ын 16 гишүүн өөрийнхөө хүнийг дэд сайдаар томилуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд парламентаа бүүвэйлж байгаа л арга хэмжээ. Сайн ажил хийгээгүй, өнөөдрийг хүртэл татварын ямар нэгэн бодлого хэрэгжүүлээгүй. Сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдээ МАН ерөөсөө оруулж ирээгүй.
Ингээд засаг тэнцвэргүй байдал руу орчих гээд өөрсдийнхөө эсэргүүцдэг 16 хүний талын 16 хүнийг оруулж ирж байна. Тэр дунд нь уяач хүртэл явж байсан.
Дэд сайд ямар ч хэрэггүй. Шулуухан хэлэхэд хоолны сав. Төрийн яаманд би 4 жил ажиллаж байсан учир энэ асуудлын тухай мэдэж байгаа. 2 дэд сайдтай ажиллаж үзсэн. Гадаадын төлөөлөгч нартай уулзах гэхээр сайд нь олдохгүй бол орлож уулздаг гэж ярьдаг. Зүгээр гадаад хүмүүстэй уулздаг орон тоо юм бол тэрийгээ тодорхой хэл.
Сангийн дэд сайдын үүрэг нь татварын шинэчлэл хариуцна гэж байгаа. Б.Жавхлан сайд өөрөө татварын асуудлаа мэдэхгүй байгаа юм уу. Эсвэл чадахгүй байгаа юм уу ухаан нь хүрэхгүй байгаа юм уу. Сайн сангийн сайд нар зөндөө байсан. Тэгээд одоо өөрийнх нь ухаан хүрэхгүй болохоор хүн томилох гээд байгаа юм уу.
Шууд дамжуулалт:
