

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа.
Тэрээр, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиараа хянан шалгах түр хороо байгуулагдаад хуулиар олгогдсон 6 сарын хугацаандаа нээлттэй сонсгол зохион байгууллаа. Үүнийгээ эцэслээд УИХ-ын тогтоол болгож батлуулах ёстой.
Оюутолгойд сүүлийн 16 жилийн хугацаанд ямар процесс явж, ямар арга хэмжээ явагдсан талаар 3 хоногийн турш олон нийт сайн ойлголт авсан байх. Нэгдсэн ойлголттой болсон байх гэж бодож байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын тогтоолын төслөө бэлдээд дуусаж байна.
Өнөөдөр хянан шалгах түр хороо хуралдаад, тогтоолын төслөө батлаад маргааш нэгдсэн чуулганаар оруулж батлуулна. Цаашдаа Оюутолгой төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж байна гэсэн үг.
Шууд дамжуулалт:
