m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.17 15:14
700
Б.Хулан: Монголд долоо, олон улсын банк санхүүгийн байгууллагад долоон жил ажилласан

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудын томилгоог баталлаа. Сангийн дэд сайд Б.Хулан  "Сайд нар даваагаас пүрэв гарагт байнгын хороо, чуулганд оролцдог. Үүний ард сайдын арын алба ажил урагшлах хэрэгцээ шаардлага байдаг. Мөн Засгийн газрын хуралдаан, олон улсын хурал чуулган асуудлуудад сайдын түвшний хүн явах ёстой гэдэг зарчмын улмаас асуудлаа шийдэж чадахгүй байх гэхчилэн дэд сайдын хэрэгцээ шаардлага гарсан. Өнгөрсөн хугацаанд бүтээмжийн, хяналтын менежер гэхчилэн ажлын орон тоог цомхотгосноос салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, энэ орон тоо гарсан. 

Би 14 жил мэргэжлээрээ ажилласнаас монголдоо долоон жил, олон улсын банк санхүүгийн байгууллагад долоон жил ажилласан. Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч. Мэддэг чаддаг зүйлээ нийгэмд болон ажлаараа дамжуулан эх орны хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө хичээж ажилна. 

Би өмнө нь олон улсын банкуудад ажиллахдаа хөрөнгө оруулалтын гэрээнд түлхүү ажилладаг байсан.  Гадаад өрийн удирдлагын чиглэлээр, яамдууд дээр байгаа хяналт хэрэгжүүлэх чиглэлийг дэд сайдуудад хариуцуулахаар судалж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Татварын орчны шинэчлэлийн хувьд албан секторт ажилладаг нь нийт ажиллах хүчний тал хувь нь байна. Орлого нь баталгаажсан хэсэгтээ хүнд ачааг үүрүүлэхээс илүүтэй нийтээр бага татвар төлдөг, татварын суурь баазаа тэлэх шинэчлэл хийгдэх ёстой. Үүнийг ул суурьтай хийх ажил гэж бодож байна" гэлээ.