

Дэд сайдуудын томилгоотой холбоотой УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс тодрууллаа. Тэрээр "Сүүлийн жилүүдэд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн үйл ажиллагааг цахимжуулж байна. Төр цахимжихийн хэрээр зардал хэмнэгдэж, дарга нарын урсгал зардал буурдаг.
Монгол Улсад дэд сайдыг буцаан тавьж байгаа нь фракци хоорондын албан тушаалын наймаа гэж харагдаж байна. 3.5 сая хүн амтай манай улс 35 сайдтай болж, геннисийн номонд орох нь.
Аргентин улс 46 сая хүнтэй 9 сайдтай эдийн засаг нь өссөн, Финлянд улс 5 сая хүнтэй 12 сайдтай дэд сайдгүй. Бусад улс орнууд цахим шилжилтээ хийж, хиймэл оюунд тулгарсан шийдвэр гаргаж дарга нарын тоог нэмэхгүй байна.
Засгийн газар маш буруу шийд гаргалаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын эсрэг санал гаргалаа. Одоо байгаа сайдууд ч үнэндээ дэд сайдтай байхыг хүсэхгүй байгаа. Төрийн эрх мэдлийг орон нутаг , хороо руу цахимжуулж өгөх байтал албан тушаалын наймаа хийлээ. Монгол Улсад гадаад харилцаанаас бусад салбарт дэд сайдын шаардлага байхгүй" гэлээ.
