m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2025.12.17 16:50
961
АН: Дэд сайд томилсон шийдвэрээ эргэж харахгүй бол ЗГ-ыг огцруулна

УИХ дахь АН-аас хуралдаж, өнөөдрийн Засгийн газраас гаргасан шийдвэр, дэд сайдуудын томилгоотой холбоотой мэдэгдэл хийлээ. Эдийн засаг, татварын орчинд реформ хийх цаг нь иржээ. Өнгөрсөн оны төсвөөс аваад олон удаа хэлж байсан нь батлагдаж байна. Таван их наядаар тодотгоод байхад одоо гурван их наядаар төсөв тасраад байна. Энэ нь одоогийн ЗГ-ын чадавхийг харуулж байна.

 Засгийн газар өнөөдөр 20 сайдтай байхад 16 сайд нэмэх харалган шийд гаргаж байна. Өмнөх ЗГ-ын алдааг засна гэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж байна.  Иймээс дэд сайд томилох шийдээ цуцлаж, данхгар бүтцээ цомхотгохыг АН-ын бүлгээс шаардаж байна. Хэрэв шийдээ эргэж харахгүй бол Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлнэ" гэлээ.