m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.12.17 17:21
285
Өвлийн өвөөд бэлэг хандивлаарай

Лантуун дохио ТББ-аас жил бүр "Ид шидийн уут" аяныг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүүхдэд бэлэг өгдөг. Энэ жилийн хувьд өмнөх жилээс онцлогтой байгаа талаар тодрууллаа. Тус ТББ-ын зохицуулагч М.Билгүүндалай "Жил бүр бид хамгийн багадаа 5-6 мянган хүүхэд баярлуулдаг. Энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулж байгаагаас  энэ тоог өсгөх зорилготой байсан ч цаг үеийн, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бэлэг өгөх урсгал буурсан.  Одоогийн байдлаар мянга хүрэхгүй хүүхэд баярлуулах л бэлэг цуглаад байна.

Маргааш өнжөөд нөгөөдөр өвлийн өвөө, цасан охин болж очих гэж байхад бэлэг бага цуглаж байна. Сайн дурынхан хандив бүртгэх ажил хийж байна. Жил бүр айлуудаар явахдаа судалгаа авдаг. Амьжиргааны түвшин болон хүүхдийн эрүүл мэнд боловсролтой холбоотой судалгаа авдаг. Айлуудаа улаан, ногоон, шар гэж ангилан улаан ангилалтай айлуудаараа заавал эргэж тойрч, эргэх холбоотой ажилладаг. 

Орчин нөхцлөөсөө хамаараад хүүхдүүдэд бэлэг өгдөг. Эхлээд багийн тандагч айл руу орж судалгаа аваад, энэ айл тэдэн хүүхэдтэй юм байна гэхчилэнгээр хүүхдүүдэд тохирсон гутал, куртик юм уу цүнх гээд хэрэгтэй бэлгийг нь цасан охин, өвлийн өвөө бэлдээд авч ордог. Ямар ч төрлийн хандив байж болно. Тухайн хандив ямар нэг байдлаар хэрэгцээт хүмүүстээ очдог гэсэн үг. Өдөрт дунджаар 15 баг дөрвөн өдөр бэлэг түгээлт хийдэг" гэлээ.