Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.17 17:34
295
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын гишүүд "нийгмийн ажлын тухай анхдагч хууль"-ийн төслийг өргөн мэдүүлсэн. Түүнээс тус хуулийн төслийн талаар тодрууллаа.

Тэрээр, 4 мянга гаруй нийгмийн ажилтан 7,8 салбарт ажиллаж байгаа. Гэвч мэргэжлийн тодорхойлолт, цалингийн зэрэглэл, ахиж дэвших үе шат нь бүгд өөр өөр тодорхой бус байгаа.

Нийгмийн ажилтны хүргэж байгаа үйлчилгээ эмзэг бүлгийнхэнд голдуу хүрч байгаа.

Халамж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст нийгмийн халамж тусламжийн үйлчилгээг үзүүлж байгаа хүмүүс бол нийгмийн ажилчид байдаг. Энэ утгаараа тэр хүмүүс улаан фронтод ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ахиж дэвших боломж их хязгаарлагдмал байна. Гэтэл үүнийг нь эрүүл мэндийн тухай хуульдаа тусгаагүй байгаа.

Харин олон улсад нийгмийн ажилтны стандарт, дүрэм, хуультай байдаг. Зарим улс орон нийгмийн ажилтны тухай хуультайгаа уялдуулаад хуулиа бичсэн байдаг. Тиймээс энэ анхдагч хуулийг санаачилсан. Хамгийн том онцлог зохицуулалт бол мэргэжлийн холбоо байгуулах юм. 

Шууд дамжуулалт: