

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Сүүн зайрмаг” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүллээ.

“Сүүн зайрмаг” ХХК нь 2018 оноос эхлэн хүнсний хангамжийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн эрүүл хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор бүтээгдэхүүний найрлага, технологид шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хийж, сүүн зайрмаг, сүүн тараг брэндээрээ алдартай болсон үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч юм.

Сүүн зайрмаг ХХК нь Хүнсний хувьсгалд оролцогчдын нэг бөгөөд хөдөлгөөний зорилготой уялдуулан, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, эрүүл, аюулгүй хүнсийг хэрэглэгчдэд хүргэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Орон нутаг болон нийслэлд 100 гаруй салбартай 80 орчим ажилтантай. Тус хамт олон 2025 онд 2.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ үйлдвэртэй болсон амжилтаар шинэ оноо угтаж байгаа юм.
Сүүн зайрмагаа , сүүн таргаа жинхэнэ монгол сүүгээр үйлдвэрлэдэг онцлогтой. Ингэхдээ нийслэлээс 100 км доторх бүх үхрийн фермтэй хамтарч кластерын системээр сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.



