
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайд томилсон. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. тэрээр "Салбараа удирдаад дөрвөн сар болох гэж байна. Энэ хугацаанд салбар хоорондын уялдаа, ажил үүргийн чиглэлээ хувааж ажиллах, гадаад томилолттой байх үед яамдаа орлож үлдэх гэхчилэн дэд сайдын орон зай байсан. Иймээс буруу шийд гэж үзэхгүй байна. ЗГ-ын барьж байгаа бодлого, УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх чиглэлд нөмөртэй гэж харж байна. Залуу боловсон хүчин манайд дэд сайдаар ирж байна. Тодорхой асуудлуудад үүрэг өгвөл юу хийж чадах, удирдах чадвараа харуулах боломж олгох хэрэгтэй. Өчигдөр Засгийн хуралд танилцуулах үеэр нь дэд сайдтай болохоо мэдсэн" гэлээ.
