

Засгийн газрын хуралдаанаар дэд сайд томилсон асуудлаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.Тэрээр "Бүх л улс оронд дэд сайдын албан тушаал байдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, засагалын бүтцээсээ хамаардаг. Улс төрийн албан тушаалтанг орлох хүн байхгүй бол тухайлбал, ТНБД төрийн захиргааны албан хаагч улс төрийн албан тушаалтанг орлохгүй. Аль нэг асуудал дээр салбарын сайдыг орлох хүн дэд сайдаас өөр байдаггүй. Тиймээс УИХ-ын байнгын хороодын үйл ажиллагаа хэвийн тогтмол явахад ч ач холбогдолтой. ЗГ хоорондын комиссыг өмнө нь дэд сайдууд ахалдаг байсан. Монгол Оросын, Монгол Хятадын гэдэг юм уу комисс дэд сайдгүйн улмаас хурлууд хийгдэж чадахаа байсан. Би дэд сайд нарыг тодорхой ачаалал үүрч, сэдвүүдийг хариуцаж авч ажилладаг, чиглэлийн асуудлууддаа үр дүн гаргах хүмүүс гэж ойлгож байгаа. Гол нь дэд сайд хэрхэн ажиллахаас дэд сайд хэрэгтэй юу үгүй байж уу гэдэг нь харагдана. Бид олон бүтээмжийн, хяналтын менежер томилсон. Тэр нь хэмнэлтийн хуулиар хориглосон орлогчийн хэмжээнд дүйцэхүйц. Туслахтай, жолоочтай, өндөр цалин хөлстэй. Энэ зардлыг бууруулж дэд сайд томилж байгаа нь зөв" гэлээ.
