

Засгийн газраас дэд сайд томилсонтой холбоотой УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа. Тэрээр "Бүлгийн байр суурийг 100 хувь дэмжиж байгаа. Төсөв мөнгө хүндэрсэн энэ цаг үед яагаад орж ирж байгаа юм. Үүнийгээ худлаа яриад АН-ын 128 хяналтын менежер цөөлөөд гэж ярилаа. Хэмнэлт хийх гэж байгааг буруутгахгүй. Энийг хэмнэхийн тулд ингэсэн гэж худлаа яриад байна. Энэ цаг үед бензин олдохгүй, ажил хийсэн ААН төрөөс гүйцэтгэлээ авч чадахгүй байна. Улсдаа олон жил ажиллачихаад тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй байна. Эмч, багшийн мөнгийг өгч чадахгүй байж, алга ташиж дэд сайдтай болж байгааг дэмжихгүй. Тангаргаа өргөхдөө сайдууд бүгдийг мэднэ чадна гээд томилогдчихоод үүнийгээ харуулах ёстой болохоос болохгүй байна гээд дэд сайдтай л бол болохгүй нь гэж болохгүй. Санхүүгийн боломжтой бол өөр хэрэг. Ард түмний бухимдалтай үед цалин хөлс оройтож байгаа үед энэ асуудал дээр шүүмжлэлтэй байгаа" гэлээ.
