m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
4 цагийн дараа
45
С.Наранцогт: Захиргааны аргаар зээлийн хүү бууруулж болохгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг томилох эсэх асуудал хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар ихэвчлэн тодрууллаа. С.Наранцогт "Зээлийн хүү бууруулах талаар олон гишүүн асууж байна. Суурь асуудал бол инфляци. Нөгөө талд зээлийн эрэлт их байна. Цалингийн зээл өмнөх жилээс 14 хувь,  тэтгэврийн зээл 44 хувиар нэмэгдсэн. Нөгөө талд найдваргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, чанаргүй  цалингийн зээл 150 хувиар нэмэгдсэн нь анхаарал татахуйц байна. Иймээс зээлийн хүү өндөрт тогтож байна. Цаашид эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Инфляцаас бага хүүтэйгээр эх үүсвэр татагдаж орж ирэхгүй. Манай зарим банкны гадаад эх үүсвэр 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ нь бага эх үүсвэрээс мөнгө татаад зээлийн хүү буурахад эерэг нөлөөтэй. Цаашид иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлж, зээл өрийн дарамтад оруулдаг гэдгийг ойлгуулах  хэрэгтэй. Захиргааны аргаар зээл тэглэдэг гэх ойлголт ард иргэдэд ойлгуулж болохгүй. Бодлогоор зах зээлийн орчин сайжруулж явахаас биш захиргааны аргаар зээлийн хүү бууруулж болохгүй" гэлээ.