m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
5 цагийн дараа
327
Б.Жавхлан: Дансандаа үлдэгдэлтэй ч удаа дараа татвараа төлөхөөс зайлсхийж байгаа ААН-ийг дансыг барьсан

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны нэр дэвшигч С.Наранцогтыг томилох эсэх асуудал хэлэлцэж буй. Үүнтэй холбоотой Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрээр "Манай эдийн засаг том сорилттой нүүр тулсан. Нэр дэвшигчийг 100 хувь дэмжиж байгаа. Санхүү, төсөв эдийн засгийн гол бүтцүүдийг дамжсан, бүх судалгаа материал дээр өөрийн боломжоо дайчлан ажиллаж байсан боловсон хүчин. Бэлтгэгдсэн боловсон хүчин гэж харж байна. Монголбанк сайн үзүүлэлттэй энэ оныг угтаж байна. Нөөц нэмэгдлээ. Төлбөрийн тэнцэл 150 сая доллараар эерэг гарлаа. Импортоо хязгаарлаж чадсан. Төсөв хэдийгээр алдагдлын дээд хязгаартаа хүрсэн, барьж байгаа ч төлбөрийн тэнцэл дээрээ эерэг гарснаас хямрал руу явахгүй. Ханшийг алдана гэх айдасгүй он гаргах нь. 12 жилийн ажлын үр дүнд зээлжих зэрэглэл сайжирлаа. Энэ бол хувийн секторын төлөө хийж чадах төрийн гол зүйл байдаг. Иймээс зээлжих зэрэглэлээ 12 жилийн өмнөх үзүүлэлт болтол сайжрууллаа. 

Дэд сайдын хувьд тухайн яам дээрээ тун чухал албан тушаалтан. 16 дэд сайд цаашид үр дүн гаргаж ажиллах ёстой. Монголын төр цаашид дэд сайдтай байх уу үгүй юу гэдгийг эдгээр 16 сайд батлах ёстой. Манай яамны дэд сайдаар томилогдсон Б.Хулан энэ салбарт бэлтгэгдсэн, цэвэр банк санхүүгийн салбараар мэргэшсэн боловсон хүчин юм. Дэд сайд хуулиараа сайдыг шууд орлохгүй ч ажил үүргийн хувьд маш нэмэртэй. Чуулганы үед сайдууд яам дээрээ маш бага үзэгддэг. Бүлгийн хурал, байнгын хороо, Засгийн газрын хурал, чуулгантай гээд яамны ажил шөнийн 22, 23 цагийн үед дуусдаг. Иймээс дэд сайдтайгаа ажлаа хувааж аваад ачаалал үүрч, асуудлуудаа шийдээд явна. 

-Ямар ААН-ийн дансыг барьсан бэ?

-Энэ бол үзэмжээр шийддэг асуудал биш. Энэ өөрөө хууультай, Татварын байцаагч өөрөө үүрэгтэй. Татвараа хэвийн төлөөд явж байгаа татвар төлөгч 80 орчим хувийг эзэлж байна. Гэтэл татварын саатал үүссэн, удаа дараа мэдэгдээд дансандаа үлдэгдэлтэй ч төлөхөөс зайлсхийж байгаа ААН-ийг хуулийн хүрээнд татварын байцаагч данс барьдаг. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол татварын байцаагч бурууддаг.