
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилсны дагуу тэрбээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо.
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжавын товч танилцуулгыг хүргэж байна:
1979 онд Улаанбаатар хотод төрсөн.
1987–1997 онд Нийслэлийн ЕБС-ийн Нэгдүгээр сургууль;
1998–2002 онд Хөдөлмөрийн дээд сургууль;
2004–2007 онд Монгол Улсын Их сургууль;
2016–2018 онд Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийг тус тус төгссөн.
Эрх зүйч, Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
2007–2010 онд ЗГХЭГ-ын хуулийн хэлтэст шинжээч;
2010–2012 онд "Эм Жи Эл Системс" ХХК-д захирал;
2012–2022 онд "Эм Жи Эл Корпораци" ХХК-д захирал;
2022 оноос "Монгол Групп" ХХК-д Ерөнхий захирал;
2024 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх.
Улсад 18 жил ажилласан туршлагатай.
