Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.12.18 16:37
251
Ч.Хишигдалай: Ирэх жил шатахууны хэрэглээ 20 хувиар нэмэгдэнэ

Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай: Шатахуун болон дизель түлшний хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотой нийлүүлэлтийн хомсдол үүссэн. Техникийн хүчин чадал, хүргэлт, хуваарилалт зэргийг аж ахуйн нэгжүүд зохион байгуулах шаардлагатай байна. Шатахууны хэрэглээ цаашид ч нэмэгдэхээр байгаа.

Энэ жил шатахууны хэрэглээ 3 сая тн-д хүрэх бол ирэх жил 20 хувиар нэмэгдэхээр байгаа.

Сүүлийн дөрвөн жилд 50 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байсан бол одоо 180 болсон.  Гэтэл нөөцлөх савтай аж ахуй нэгжийн тоо 20 гаруй байна. Хомсдол үүсэхэд эд нартайгаа л хариуцлага ярьдаг.
Үлдсэн нь оруулж ирсэн бүтээгдэхүүнээ шууд уул уурхай руу явуулдаг бизнес модультай болчихсон. Нөөцлөх сонирхолгүй байдаг. Хомсдол, тасалдал үндэслэл нь эндээс эхлэлтэй.
Төрөөс сав барих, нөөцлөх талаас нь дэмжих ёстой юм байна. Үүнийг хуулиар шийдвэрлэхээр өргөн барьсан. Аж ахуй нэгжүүдэд зээл олгъё, банкны шаардлагыг сулруулах боломжуудыг хуульд тусгасан байгаа. 
Шууд дамжуулалт: